ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны 18 хүртэлх насны УАШТ-д оролцох эрх олгох сорилго тэмцээн болгон зохион байгууллаа. Энэ удаагийн сорилго тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 6 багийн нийт 60 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэг аваргуудаа тодруулав. Тус тэмцээнээс шалгарсан багууд Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авах бөгөөд цаашлаад УАШТ-д оролцох замаа нээж байгаа юм.
Төсөөтэй мэдээ








