loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГАЛТ, АРГА ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

АРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГАЛТ, АРГА ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2026-11-09

Архангай аймгийн боловсролын салбарын хөгжил, дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой тус байгууллага нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд боловсролын бодлого, шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Энэ хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн удирдлага, арга зүйч, мэргэжилтэн, багш нарын мэдлэг, туршлага, хичээл зүтгэлээр боловсролын салбарын хөгжил тасралтгүй өргөжин тэлж, олон мянган хүүхэд, залуусын ирээдүйг гэрэлтүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Түүхт 70 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарын үе үеийн удирдлага, багш, ажилтан, албан хаагчид болон нийт боловсролын ажилтнууддаа баярын мэнд хүргэж, эрдэм боловсролын үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм оюуныг түгээн дэлгэрүүлэх их үйлс тань үеийн үед мандан бадрах болтугай