Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар Боловсролын яам болон Монголын шатрын холбоо хамтран 2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдыг хамруулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгаас 7 сургагч багш бэлтгэгдэж, бага боловсролын 313 багшийг шатрын сургалтад бүрэн хамруулсан байна.
Мөн Архангай аймгийн Шатрын холбоотой хамтран Ихтамир, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын болон Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, “Ирээдүй” цогцолборт шатар гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюуны хөгжил, логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг дэмжихийн зэрэгцээ шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна






