Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр нэрлэсэн жилийн хүрээнд ахлагч нарын эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагчийн албыг сурталчлах зэрэг хийх ажлын төлөвлөгөөг танилцуулан, албан үүргээ нэр төртэй биелүүлж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Төсөөтэй мэдээ