Аймгийн Засаг дарга Боловсролын газрын удирдлага, арга зүйчид, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд, мөн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Боловсролын газрын арга зүйчид сургууль, цэцэрлэгийн багш нарыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хэрхэн ханган ажиллаж буй үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү уулзалт нь боловсролын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, багш, ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой.



