loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХАНГАЙН БҮСИЙН “БАГШ, СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ | HuduuMN

ХАНГАЙН БҮСИЙН “БАГШ, СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2026-03-30

Хангайн бүсийн “Багш, сурагч солилцоо” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Тус хөтөлбөр нь хүүхдийн хөгжих, оролцох боломжийг нэмэгдүүлэх, сургууль болон орон нутгийн соёл, онцлогийг танин мэдэх, бусдаас суралцах, үе тэнгийнхэнтэйгээ үзэл бодлоо солилцох, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих зорилготой.

 Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад багш, сурагчдын харилцан солилцоог зохион байгуулж, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.

 Энэхүү үйл ажиллагаанд оролцогч багш, сурагчид, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.