
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг спортын Дөл тэмцээнд Архангай аймгаа төлөөлөн оролцох сурагчдад аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн далбааг гардуулан, амжилт хүслээ.
Дөл УАШТ-д оролцох сурагчдын хувьд аймгийн аварга шалгаруулах Дөл тэмцээнд оролцсон сурагчдаас сонгож авсан бөгөөд Чулуут, Өгийнуур, Батцэнгэл, Ихтамир, Өндөр-Улаан, Хайрхан, Эрдэнэбулган зэрэг сумдын сурагчид аймгаа төлөөлөн оролцохоор болжээ.