loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

“ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-23

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Эцэг эхийн хурал” арга хэмжээг орон даяар зохион байгуулж эхэллээ.

 Тус арга хэмжээ нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн талаарх эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

 Тус хуралд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Боловсролын газрын мэргэжилтнүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн гишүүд өргөнөөр оролцлоо.

 Хүүхэд бүрийн хөгжил, хамгаалалд эцэг эхийн оролцоо хамгийн чухал билээ.