loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 4-Р СУРГУУЛЬ ОРЧИН ҮЕИЙН КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО | HuduuMN

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 4-Р СУРГУУЛЬ ОРЧИН ҮЕИЙН КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

2026-02-11

Архангай аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн сургуулиудын мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын суралцах орчныг сайжруулахаар аймгийн хэмжээнд 5 цахим кабинет (компьютерийн лаборатори) байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү ажлын нэг болох Хасбанкны “XacLab” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 4-р сургуульд орчин үеийн компьютерийн лаборатори байгуулж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.

Тус лаборатори ашиглалтад орсноор сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломж бүрдэж, технологийн мэдлэг, ур чадвараа тэгш хүртээмжтэй эзэмших бодит нөхцөл бүрдэж байна.

Боловсролын салбарт чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь хүүхэд, залуусын ирээдүйн хөгжил, мэдлэгт суурилсан нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.