loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭЦЭРЛЭГ ХОТ – АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОТ  | HuduuMN

ЦЭЦЭРЛЭГ ХОТ – АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОТ

2026-02-12

Цэцэрлэг хотыг “Аялал жуулчлалын хот” болгон хөгжүүлэх ажлыг 2026 оноос эхлүүлэн зохион байгуулж байгаа. 

Энэ хүрээнд аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээ, хотын орчны тохижилтыг сайжруулах, нутгийн онцлог, байгаль, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоог чухалчилж байна.

 Үүнтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Авто тээврийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран аймгийн авто тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус сургалтаар:

 Авто тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, тэдгээрийг даган гарсан норм, дүрэм, стандартыг таниулах

 Мэдлэг, мэдээлэл олгож, зөрчил дутагдал болон гарч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх

 Иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонсож, авах явдал юм.

  Мөн тус уулзалтын үеэр дугуй засвар, авто угаалга, авто засвар болон авто тээвэртэй холбоотой үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг:

 • ажлын байр, үйлчилгээний газрын өнгө үзэмжийг сайжруулах,

 • гадна орчны тохижилтыг хийх,

 • үйлчлүүлэгчдэд ээлтэй, цэвэр, аюулгүй орчин бүрдүүлэх талаар уриалга гаргалаа.