loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ВОЛЕЙБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН  ӨНДӨРЛӨЛӨӨ | HuduuMN

ВОЛЕЙБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

2026-04-13

Архангай аймагт биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан волейболын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш амжилттай явагдаж, шилдгүүдээ тодруулан өндөрлөлөө.

Тэмцээний шигшээ тоглолтууд Ара Арена спорт цогцолборт болж, үзэгчдийн сонирхлыг татсан өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөсөн юм.

Эрэгтэй ангилал

 Тэргүүн байр: Khangai Spirit

 Дэд байр: Sports Market

 Гутгаар байр: Хайрхан Анунгоо

Эмэгтэй ангилал

 Тэргүүн байр: Өгийнуур сум

 Дэд байр: Monline

 Гутгаар байр: Sports Market

Шилдэг тоглогчид

Шилдэг хамгаалагч

М.Мягмарсүрэн (Khangai Spirit)

Д.Бямбацэцэг (Өгийнуур сум)

Шилдэг холбогч

А.Дэлгэрхангай (Khangai Spirit)

Э.Жаргалсүрэн (Sports Market)

Шилдэг довтлогч

Ц.Алтан-Өлзий (Хайрхан Анунгоо)

Д.Бямбасүрэн (Өгийнуур сум)

Тэгш тоглогч

Б.Хас-Эрдэнэ (Sports Market)

Б.Мишээл (Monline)

Тус тэмцээн нь орон нутгийн волейболын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, тамирчдын ур чадвар, багийн уялдаа холбоог шинэ шатанд гаргасан онцлох арга хэмжээ боллоо.