Статистикийн тухай хууль-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд ээлжит тооллогыг орон даяар зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн тооллогын онцлог нь статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах нэгдсэн системийг нэвтрүүлэх. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, аж ахуй нэгж, байгууллагуудын ачааллыг бууруулах зэрэг давуу талтай.
Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.



