Тэмцээнд оролцогчид мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн чиг хандлага, хэв маягаар өрсөлдсөн бөгөөд
- Эрэгтэй загварын зураглалтай засалт
- Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт
- Эрэгтэй классик пет
- Эрэгтэй барбер
- Эмэгтэй загварын тайралт
- Эмэгтэй хуримын үс самналт
- Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт
- Эмэгтэй олон өнгийн уусгалттай үс будалтын техниктэй үс хэлбэржүүлэн самнах
- Уран сэтгэмжит сормуус урлал
- Уран сэтгэмжит хумс урлал
- Уран сэтгэмжит нүүр будалт
- Френч хумсны технологи зэрэг төрлүүдээр зохион байгуулагдаж, багийн нэгдсэн дүнгээр Архангай аймгийн оролцогчид тэргүүн байр эзэлж, “ШИЛДЭГ АЙМАГ” цомын эзнээр шалгарлаа.






