
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын баяр наадмын Үндэсний сурын харваан тэмцээн 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр АРА КОМПЛЕКС-т болж харваачид цэц мэргээ сорин өрсөлдлөө.
Эрдэнэбулган сумын харваач Б.Урантөгс “Сумын мэргэн” цолны болзол хангалаа.
Үндэсний сурын харвааны:
Эрэгтэй харваанд:
1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат “Батур мэргэн” клубын харваач Монгол Улсын гоц харваач Д.Эрдэнэхүү
2. Архангай аймгийн Жаргалант сумын харваач Спортын мастер н. Чойжинсурмаа
3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ны харваач Аймгийн гарамгай харваач, Спортын мастер Г.Амартүвшин
4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ны харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Д.Мягмарсүрэн
5. Архангай аймгийн Жаргалант сумын харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Г.Баттулга
Эмэгтэй харваанд:
1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харваач “Сумын мэргэн” Б.Урантөгс
2. Архангай аймгийн Жаргалант сумын харваач “Сумын мэргэн” Г.Оюуннаран
3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харваач “Аймгийн мэргэн”, Спортын мастер Э.Цэцэгдэмбэрэл
4. Архангай аймгийн Батцэнгэл сумын харваач “Аймгийн тод харваач” Д.Орхонтамир
5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харваач “Сумын мэргэн” Б.Алтанцэцэг
Хүүхдийн харваанд /Эрэгтэй/:
1. П.Түвшин-Амгалан
2. Т. Төгөлдөр
3. Г.Хонгор
4. М.Дашням
5. Н.Алтангэрэл
Хүүхдийн харваанд /Эмэгтэй/:
1. Н. Ариунхүслэн
2. Н.Ану-Үжин
3. М.Урангоо
4. Н.Энхжин
5. Б.Сарантуяа нар тус тус шалгарлаа.