Архангай аймагт иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл мэндийн жим-Өглөөний алхалт” бүх нийтийн алхалтын сарын аяны нээлт боллоо.
Сарын аяны хүрээнд 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын турш товлосон өдрүүдэд өглөө бүр бүх нийтийн алхалтыг зохион байгуулах юм.


