Тус хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллагын төлөөлөл, Сум дундын Ойн ангиуд оролцож байна.
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
Ойн экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалах;
Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах;
Ойн менежментийг шинжлэх ухаанд суурилсан, ил тод, цахим тогтолцоонд шилжүүлэх;
Орон нутгийн иргэд, нөхөрлөл, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
Ойн эдийн засаг, био-эдийн засгийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээх;
Нүүрстөрөгчийн шингээлт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогыг дэмжих, орлого олох гэх мэт олон зохицуулалтууд тусгагдсан байна.



