loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"I-LEAD ТӨСӨЛ"-ИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

"I-LEAD ТӨСӨЛ"-ИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

2026-05-20

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, мөн Гадаад хэргийн яамны Хөгжлийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файссал нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй i-LEAD төслийн санхүүгийн хяналт болон хэрэгжилтийн явцтай танилцах, төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын үр дүнг газар дээр нь үнэлэхэд чиглэж байгааг Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр онцоллоо.

Цаашид энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, орон нутгийн хөгжил, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв