loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
САНХҮҮ БОЛОН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН УЯЛДАА, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

САНХҮҮ БОЛОН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН УЯЛДАА, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-05-20

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн сахилга бат, тайлангийн үнэн зөв байдлыг хангах, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Татварын газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Архангай салбар хамтран “Санхүү болон татварын тайлангийн уялдаа, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар санхүүгийн болон татварын тайлангийн уялдаа холбоог сайжруулах, нийтлэг гардаг алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн шинэчлэл болон практикт тулгамдаж буй асуудлын талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэнэ