loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ 6-Р САРААС ЭХЭЛНЭ | HuduuMN

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛ 6-Р САРААС ЭХЭЛНЭ

2026-05-20

Зам, тээврийн яамны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр улсын чанартай авто замын засварын ажил 2026 оны 6-р сараас эхэлнэ.

Засварын ажил Хархорин сумын Орхон голын гүүрнээс Эрдэнэбулган сум хүртэл 40 км(Цэнхэрийн гүүр- Янгиртай хясаа), Их-Тамир сумын Хоёр даваанаас Өндөр-Улаан сумын Бэлхи баг хүртэл 50 км, нийт 90 км авто замыг ХЭСЭГЧЛЭН хамрах юм.

Өнөөдөр гүйцэтгэгч Shaanxi Construction Engineering Group Corporation-ийн төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзаж, төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс 

байгаль орчны асуудалд онцгой анхаарч, ашигласан карьеруудыг нөхөн сэргээх, аялал жуулчлалын улиралтай уялдуулан зөвхөн засвар хийгдэж буй хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, бусад хэсгийн хөдөлгөөнийг нээлттэй хэвийн явуулах, зам засварын хэсгүүдэд түр замыг хангалттай гаргаж иргэдийн зорчих нөхцөлийг хүндрүүлэхгүй ажиллах чиглэл өглөө.