
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Link Hands for Hope (Найдвар түгээе) ТББ-с Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх зорилгоор эх барих болон нярайн чиглэлийн 36 нэр төрлийн 130 ширхэг багаж тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Тус байгууллага нь 11 аймгийн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж хандивласан бөгөөд 3 жилийн өмнөөс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт судалгаа хийж, хамгийн их хэрэгцээтэй, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, өнөөдөр тус тоног төхөөрөмжүүдээ хүлээлгэн өгч байгаа юм.