
Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд сумын онцгой комисс, удирдах бүрэлдэхүүний уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.