\Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа. Ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссыг хуралдуулж 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын тайлан, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын тайланг сонслоо. Энэ хүрээнд:
\Архангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан 100 сая төгрөгийг шийдвэрлэж,
\Байгалийн гамшигт өртсөн 5 өрхөд гэр олгохоор боллоо.
\Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын зүгээс өнгөрсөн зун Архангай аймагт хэд хэдэн удаагийн үер болсонтой холбогдуулан үерийн далан барих асуудлыг Улсын төсөвт суулгаж өгөхийг хүслээ.