loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ | HuduuMN

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2026-07-27

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагуудын оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар өнөөдөр цахим хурал хийлээ.

Хурлаар улс, орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, өвс, тэжээл, түлш, шатахуун, хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаг агаарын хүндрэл болон болзошгүй эрсдэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө