loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМ, ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

СУМ, ХОРООНД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-02-11

 Анх томилогдон ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг орон даяар бүсчлэн зохион байгуулж байна.  

 Баянхонгор аймагт Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нийгмийн ажилтнууд ирж, сургалтад хамрагдаж байна. 

 Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, багт хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан  мэргэжилтнүүдийг  ажиллуулах цоо шинэ зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд бий болсон хамгийн том эерэг өөрчлөлт юм.