loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-04-22

Аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх асуудлуудыг хэлэлцэж байна. Зөвлөгөөний хүрээнд хөгжлийн бодлого, үр дүнд суурилсан төлөвлөлт, жендерийн хариуцлагатай төсөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт-шинжилгээний арга зүй, мөн төрийн албан хаагчдын ёс зүй, цахим ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр илтгэлүүд өрнөж байна. Энэхүү зөвлөгөөнөөр байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг сайжруулах, тайлагналт, мэдээллийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн бодитой зорилтуудыг дэвшүүлж байна.