loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

2027 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭГЭЭРЭЙ 2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил 2026 оны 4 дүгээр сарын 3 өдөр улс орон даяар эхэлсэн. Санал авах

2026-04-14

2027 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭГЭЭРЭЙ

2027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил 2026 оны 4 дүгээр сарын 3 өдөр улс орон даяар эхэлсэн. Санал авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд: 

"www.onhs.mof.gov.mn" цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс

"ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх.

www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу. 

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно. 

#ТаныОролцооНутгийнХөгжил

#ОронНутгийнХөгжлийнСан