“WANDERLUST MONGOLIA” ОЛОН УЛСЫН НҮҮДЛИЙН ТЕАТРЫН НААДАМ БУЛГАН АЙМГИЙН СУМДАД ЭХЭЛЛЭЭ
Хүүхэд, залуучуудад соёл, урлагийн боловсрол олгох, дэлхийн түвшний уран бүтээлийг таниулах, орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам Булган аймгийн сумдад өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.
Наадмын хүрээнд дотоод, гадаадын уран бүтээлчид оролцож, театрын урлагийн шилдэг бүтээлүүдийг орон нутгийн хүүхэд, багачуудын хүртээл болгож байна.
Эхний тоглолтууд Бүрэгхангай суманд амжилттай зохион байгуулагдаж, хүүхэд багачуудын халуун алга ташилт, талархлыг хүлээлээ.
Тус суманд Цасан хүн жүжиг (Улаанбаатар хотын Рома театр), Бидний үлдээсэн мөр (Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театр), мөн Италийн уран бүтээлчдийн Faces Under Sky зэрэг бүтээлүүдийг толилууллаа.
“Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам 2026 оны 4 дүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд үргэлжилж, Булган аймгийн бүх сумдын хүүхэд багачуудад хүрч ажиллах юм.
Дэлхийн түвшний уран бүтээлийг таниулах, соёлын боловсролыг дэмжин ажилласан Бүрэгхангай сумын удирдлагууд, хүүхэд багачууд та бүхэнд талархал илэрхийлье.
