loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, салбарын 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнтэй дэлгэрэнгүй танилцлаа. Уулзалтын үеэр тухайн салбарт хийгдсэн ажлууд

2026-04-22

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, салбарын 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнтэй дэлгэрэнгүй танилцлаа.

Уулзалтын үеэр тухайн салбарт хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, бодит үр өгөөж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид анхаарах чиглэлүүдийг тодорхойлов. Мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний танилцуулгыг сонсож, хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцсон байна.

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир уулзалтын төгсгөлд холбогдох албан хаагчдад тодорхой үүрэг чиглэл өгч, ажлын уялдаа холбоог сайжруулж, үр дүнд чиглэсэн бодит ажил хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.