БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИРГЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ПЕТЕР ХЕРЕЛ 2 ДАХЬ УДААГАА БУЛГАН АЙМАГТ ЗОЧИЛЛОО
Бүгд Найрамдах Чех Улсын иргэн, хөрөнгө оруулагч Петер Херел Булган аймагт хоёр дахь удаагаа зочилж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тэрээр дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй, усжуулалтын дэвшилтэт технологи, мөн нано технологид суурилсан ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг Булган аймагт байгуулах боломжийн талаар танилцуулга хийж, санал солилцсон юм.
Тэрээр Монгол улс, тэр дундаа Булган аймаг нь түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтойг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг орчин үеийн шийдлээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг илэрхийллээ.
