loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛД БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: 13 БОХИР СОРУУЛАХ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлын хүрээнд 240.0 сая төгрөгийн төсвөөр Могод, Орхон, Хишиг-Өндөр, Хангал сумын Хялганат тосгонд бохир соруулах а

2026-04-14

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛД БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: 13 БОХИР СОРУУЛАХ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлын хүрээнд 240.0 сая төгрөгийн төсвөөр Могод, Орхон, Хишиг-Өндөр, Хангал сумын Хялганат тосгонд бохир соруулах автомашиныг хүлээлгэн өглөө.

Энэхүү ажлын үр дүнд орон нутгийн ариун цэвэр, бохир усны менежмент сайжирч, хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж байна. 

Мөн айл өрх, байгууллагуудын бохирын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ингэснээр нийт 13 сум бохир соруулах автомашинаар хангагдаж, орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний чадавх бэхжиж, байгаль орчныг хамгаалах бодит ажил хэрэгжиж байна.