loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДАЛАН ЗАДАРСАНТАЙ ХОЛБООТОЙ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр задарч осол гарлаа. Тус нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуур

2026-04-08

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДАЛАН ЗАДАРСАНТАЙ ХОЛБООТОЙ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр задарч осол гарлаа. 

Тус нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, “Булган Мээж” ОНӨХХК,  Булган АЗЗА, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний анги зэрэг байгууллагуудын 100 гаруй албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь шуурхай ажиллаж, далангийн эвдрэлийг засварлан, саарал ус урссан хэсгийн нөлөөлөлд өртсөн айл өрхийн хашаа, хөрс, ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. 

Цаашид даланг хүчитгэх, олон жилийн турш хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх зураг, төсөв боловсруулах, мөн саарал усны нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд шинээр гэр олгох ажлыг зохион байгуулах чиглэлийг аймгийн удирдлагуудаас холбогдох байгууллагуудад өглөө.