loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДЭХ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДЭХ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДЭХ баярын өдөр тохиож байна. Энэхүү билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн “Багш нарын баярын хурлыг зохион байгууллаа. /2025.10.03/ 

Дархан-Уул аймгийн хэмжээнд ЕБ-ын 26 сургууль, СӨБ- ын 40 цэцэрлэгт нийт 2000 гаруй багш ажиллаж байна. Тэдгээрийн нийгмийн асуудлын хүрээнд аймаг орон нутгаас багш нарын орон сууцны хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ.

Баярын энэ өдөр Боловсролын салбарын шинэчлэлд түүчээлэн оролцож, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгтээ амжилт гарган ажилласан багш нараа урамшуулан шагнадаг уламжлалтай. 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, Алтан газас одонгоор- 3 багш, боловсролын салбарын ажилтан,

Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэгээр- 11

Боловсрол, шинжлэх ухааны яамны хүндэт ЖУУХ БИЧИГ-ээр - 43

Дархан-уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр- 11

Ахлах багш тэмдэгээр- 76

Багшийн алдар тэмдэгээр- 114

Арга зүйч багш тэмдэгээр- 130 багш шагнагдлаа.

Аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ зориулан "Залуучууд” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.