loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ  | HuduuMN

ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2025-10-09

Монгол Улсын Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр сарын албан даалгавар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А/1891 дүгээр албан бичгийн хүрээнд төрийн өмчийн мэдээллийг нэгтгэн, цахим системд бүрэн шилжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна. 

Өмчийн бүртгэлийн цахим систем нь төрийн өмчийн бүртгэл мэдээллийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг үгүй болгох, ил тод байдлыг хангах, нэгдсэн үр ашигтай болгож сайжруулах зорилготой. 

Монгол улсад төрийн болон орон нутгийн өмчит нийт 7000 гаруй байгууллага байдаг үүнээс Дархан-Уул аймагт орон нутгийн өмчит 104, төрийн өмчит 43 хуулийн этгээд байна. 

2024 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн өмчит 104 байгууллагын нийт 608 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн. Шинэ цахим систем ашиглалтад орсноор нийт хөрөнгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болох юм.

Тус цахим систем энэ оны 10 дугаар сараас хэрэглээнд шилжинэ.