loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
8-Р ЦЭЦЭРЛЭГ ТӨВИЙН ДУЛААНЫ ШУГАМД ХОЛБОГДОЖ 150 ГАРУЙ ХҮҮХЭД БАГАЧУУД ТОХИЛОГ ДУЛААХАН ОРЧИНД СУРАЛЦАЖ БАЙНА | HuduuMN

8-Р ЦЭЦЭРЛЭГ ТӨВИЙН ДУЛААНЫ ШУГАМД ХОЛБОГДОЖ 150 ГАРУЙ ХҮҮХЭД БАГАЧУУД ТОХИЛОГ ДУЛААХАН ОРЧИНД СУРАЛЦАЖ БАЙНА

2025-10-09

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн 8-р сард аймгийн Засаг дарга Дархан сумын 1-р багийн 8-р цэцэрлэгийн дулааныг бүрэн шийдвэрлүүлэхээр газар дээр нь ажилласан. 

Үүний үр дүнд 2015 онд ашиглалтад орсон цагаасаа хойш уурын зуухаар халаалт дулаанаа шийдэж ирсэн тус цэцэрлэг 9-р сарын 15-наас эхлэн төвийн нэгдсэн дулааны шугамд холбогдлоо. 

 Ингэснээр тус цэцэрлэгт суралцдаг 150 гаруй хүүхэд, 30 гаруй багш ажилчид төвийн дулаанд холбогдсон тохитой орчин нөхцөлд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухаар халаалт дулаанаа шийдвэрлэж байсан Гал унтраах 54-р анги болон Дархан сумын 8-р цэцэрлэгийг төвийн шугамд холбож 2 уурын зуухыг ийнхүү буулгаж байна.