
Залуучууд театрын гадна талбайд 90 гаруй аан, иргэд эх орны эрүүл хөрсөнд ургасан шинэ ургацын хүнсний ногоо, зөгийн бал, айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн дундын зуучлагчгүй үнээр худалдаалж байна.
6 дахь өдрийн байдлаар нийт 130 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.
Үзэсгэлэн худалдаа 10-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх тул иргэд та бүхнийг эрүүл хүнсээ сонгож, үндэсний үйлдвэрлэгчдээ ирж дэмжихийг урьж байна.