loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД УЛААН-ҮД ХОТЫН ХУДАЛДААНЫ ТӨВД МОНГОЛ ҮНДЭСНИЙ УРЛАГ, СОЁЛОО СУРТАЛЧИЛАВ | HuduuMN

ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД УЛААН-ҮД ХОТЫН ХУДАЛДААНЫ ТӨВД МОНГОЛ ҮНДЭСНИЙ УРЛАГ, СОЁЛОО СУРТАЛЧИЛАВ

Дархан хотын эдийн засаг, соёлын өдрүүд - 2026” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын томоохон худалдааны төвүүдэд зочлон нүүдэлчдийн өв соёл, үндэсний урлагаа олон нийтэд сурталчилсан юм.

Уран бүтээлчдийн тоглолтыг Улаан-Үд хотын иргэд, худалдааны төвөөр үйлчлүүлэгчид халуун дотноор хүлээн авч, хамтдаа бүжиглэн, дурсгалын зураг татуулах зэргээр идэвхтэй оролцлоо. 

Энэхүү нээлттэй арга хэмжээ нь хоёр хотын иргэдийн соёлын харилцааг ойртуулах, Монголын үндэсний урлагийг сурталчлах, залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.