loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“АMERICAN CORNER” ТӨВД “MAKER SPACE” БУЮУ БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙ ТАНХИМИЙГ БАЙГУУЛНА | HuduuMN

“АMERICAN CORNER” ТӨВД “MAKER SPACE” БУЮУ БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙ ТАНХИМИЙГ БАЙГУУЛНА

2026-10-30

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Нийл Вермильэн Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай 2 талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Тэрээр өнөөдөр /2026.09.21/ Дарханд ажиллах үеэрээ Залуус хөгжлийн төвд байрлах Америкийн төвд “Maker space” буюу “Бүтээлч орон зай” танхимыг нээж буйгаа зарлалаа.

Цаашид энэхүү танхимыг шинэ, шинэлэг инноваци бүхий тоног төхөөрөмжөөр тохижуулж, иргэд, хүүхэд залууст өөрсдийн санааг турших, бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулах орон зайг бий болгоно.

Америкийн төв нь англи хэлний сургалт, англи хэл дээрх номын сан, интернет үйлчилгээ, мөн их, дээд сургуулиудын элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй залуус, иргэдэд тогтмол хүргэдэг. 

Энэхүү төвийг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчоо санхүүжүүлэн, Дархан хотын 60 жилийн ойг угтан 2021 онд албан ёсоор нээгдэж байсан юм.