loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМДЫН 5 СУРГУУЛИУДАД 110 ШИРХЭГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАНДИВЛАЛАА | HuduuMN

СУМДЫН 5 СУРГУУЛИУДАД 110 ШИРХЭГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАНДИВЛАЛАА

2026-10-30

Дэзэрэт ОУ-ын Энэрлийн байгууллага “Chromebook” төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2, 6 дугаар сургууль, Хонгор сумын 11, 14 дүгээр сургууль, Орхон сумын ерөнхий боловсролын сургууль нийт 5 сургуульд 110 ширхэг chromebook компьютерыг хандивлалаа. 

“Chromebook” төсөл нь орон нутгийн сумдын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, англи хэл болон цахим боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. 

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран нийт 3,000 ширхэг компьютерыг 11 аймгийн алслагдсан сумдын 217 сургуульд хандивласан бөгөөд уг төслийн үр шимийг 150,000 гаруй сурагч хүртээд байна.