Дархан сумын 1, 2, 3-р багийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Тосгоны стадионыг шинэчлэн өнөөдөр /2026.09.21/ нээлтээ хийлээ.
Энэхүү бүтээн байгуулалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ын 1, 2, 3 дугаар багаас сонгогдсон Төлөөлөгчид нэгдэн ажиллаж, нийт 600 сая төгрөгийн төсвийг шийдвэрлүүлэн стадионы тохижилт, засвар шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.
Шинэчлэлийн хүрээнд 3х3 талбай, сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай болон бусад тохижилт хийгдлээ. Иргэдийн ая тухтай орчинд биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх энэхүү ажил нь хүүхэд, залуучуудын хөгжил, нийтийн биеийн тамирыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.
Нээлтийг тохиолдуулан ЕБ-ын 4 дүгээр сургууль спортын наадмыг зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдад шагналыг гардуулан өглөө.