loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 93 ХУВИЙН САНАЛААР БАТАЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 93 ХУВИЙН САНАЛААР БАТАЛЛАА

2026-10-30

Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 17-р хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дагуу аймгийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, төлөөлөгчид асуулт саналаа илэрхийллээ. 

Нийт 29 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч дэмжиж, 2 төлөөлөгч татгалзлаа. Ийнхүү нийт төлөөлөгчдийн 93 хувийн саналаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа. 

Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг 8-н бүлгийн хүрээнд боловсруулан сайжруулалт хийж нийт 89 хөтөлбөр, 155 үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцлоо.

Дарааллын дагуу байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.