
Энэ жил Ардын хувьсгалын 104 жил, Дархан хотын 64 жилийн ой тохиож байна.
Бэлтгэл ажлын хүрээнд “Дархан хотын Соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон будагчин, оёдолчин, гагнуурчин, өрөмдөгч, барилгачин, жолооч, цэцэрлэгч, арчлалт хамгаалалт, цахилгаанчин, сантехникч, мужаан, хэвлэгч гээд чиглэл чиглэлээр маш олон засвар шинэчлэлтийн ажлуудыг эрчимтэй гүйцэтгэсээр байна.