loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСӨЛ ДАРХАН ХОТОД ХЭРЭГЖИНЭ | HuduuMN

“НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСӨЛ ДАРХАН ХОТОД ХЭРЭГЖИНЭ

2026-10-30

Дархан хотын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн хамтын ажиллагааны санамж бичигт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лауренс нар өнөөдөр /2026.09.24/ гарын үсэг зурлаа.

Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 5 жилийн хугацаанд Дархан хотод хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд хотын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих, сайн туршлага, инновацлаг шийдлийг нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Дархан хотод төслийн хүрээнд:

Үер усны менежментийг сайжруулах чиглэлээр судалгаа хийх,

Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, дахивар нөөцийн төв байгуулах,

120 төрлийн бүтээгдэхүүн шинжлэх боломжтой бүсийн хүнсний лаборатори байгуулах,

Жимсний мод тариалалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах,

Ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.