loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА  | HuduuMN

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2026-09-21

Соёл, урлагийн ажилтны 33 дахь өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн аймгийн соёл, урлагийн салбарын хөгжилд өөрсдийн ажил хөдөлмөр, авьяас билгээ зориулан ажиллаж буй ажилтнуудад Засгийн газрын болон аймаг, орон нутгийн шагналыг гардууллаа.

Энэ жил аймгийн соёл, урлагийн салбарын нийт 22 ажилтанд шагнал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр ийнхүү 15 соёл, урлагийн ажилтан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид шагналаа гардан авлаа. 

Үлдсэн 7 уран бүтээлч, ажилтны шагналыг тун удахгүй тохиох Залуучууд театрын 50 жилийн ойн баяраар нь гардуулах юм. 

Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 33 дахь өдрийн баярын мэндийг хүргэе.