Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар хамтран тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч, Дотоод аудитын хорооны дарга Б.Жавхлан нээв.
Сургалтаар:
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “2026 оны төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаар тогтоолыг танилцуулан холбогдох мэдээллийг өглөө.
Мөн Санхүү хяналт, дотоод аудитын газрын дарга Л.Дагийсүрэн Ээлжийн амралтын хоног болон цалингийн зөрчил, Ур чадварын нэмэгдлийн хувь болон олголтын зөрчил, Үр дүнгийн урамшууллын шийдвэр болон олголтын зөрчил, Илүү цагийн тооцоо болон түүний олголт, Тээвэр шатахууны зарцуулалт, Стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах талаар тус тус танилцуулга, мэдээлэл өгч нээлттэй ярилцаж байна.