loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА ТӨВИЙН БҮСИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА  | HuduuMN

ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА ТӨВИЙН БҮСИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2026-10-30

Үр дүнд суурилсан удирдлага сургалтад Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн 30 төрийн албан хаагч хамрагдаж, үр дүнд суурилсан удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээтэй холбоотой мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байран дээрх хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтыг үр дүнд чиглүүлэх арга барилд суралцаж байна.

Сургалтыг Канад-Монголын “MERIT” төсөл болон Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлийн мэргэжилтнүүд удирдан явуулж онолын мэдлэгийг дадлага ажил, кейс судалгаа, бүлгийн хэлэлцүүлэг, туршлага солилцох арга хэлбэрээр бататгаж байна.

Тус төсөл нь хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал сургалтын үйл ажиллагаатай танилцаж, оролцогчидтой санал солилцлоо.