Дорнод аймгийн Боловсролын газартай хамтран “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт зориулсан арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мягмаржаргал цахим орчны болзошгүй эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголт өгөх сургалт зохион байгуулж, оролцогчдод практик дадлага, семинарын ажил хийлгэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлэх, шуурхай мэдээлэх чиглэлээр E-Mongolia гар утасны аппликэйшн, E-Kids хүүхэд хамгааллын цахим үйлчилгээ, e-mongolia.mn портал, Операторын систем , inclusivedata.mn буюу e-ersdel.mn сувгуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын бус, насанд хүрсэн хүн бүрийн үүрэг, хамтын хариуцлага юм.
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллая
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Дорнод аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар
Дорнод аймгийн Боловсролын газар

