Монгол Улсын Дорнод аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймаг хооронд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны протокол”-ын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 13–19-ний өдрүүдэд Хянган аймагт зохион байгуулсан “Монгол малчдын мэргэжил, ур чадвар дээшлүүлэх сургалт – 2026”-д аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Баярсайханаар ахлуулсан Дорнод аймгийн 10 сумын 20 малчин хамрагдлаа.
Сургалтын хүрээнд малчид цагаан идээ, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг оношлох, эмчлэх арга ухаан, мал эмнэлгийн шуурхай тусламж, мэс ажилбар болон зохиомол хээлтүүлэг хийх зэрэг чиглэлээр онолын мэдлэг эзэмшиж практик дадлага туршлага хуримтлуулав.
Энэхүү сургалт нь малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарт дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хоёр аймгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.


