loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
1000 ШАТАР ДААМЧДЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА | HuduuMN

1000 ШАТАР ДААМЧДЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2025-06-28

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, шатрын спортын мастер, "Босоо бэрс" шатрын клубийн дасгалжуулагч Д. Лхагважав агсны нэрэмжит "Өрх бүр шатартай-Хүүхэд бүр шатарчин" уриалга дэвшүүлэн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх  шатрын багш, дасгалжуулагч нарын туршлагыг олон нийтэд таниулан сурталчлах шатар, даамын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой  шатар, даамчдын өдөрлөгийг тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн,аймгийн Засаг дарга Ш.Ёл,аймгийн шатрын спортын холбооны тэргүүн, ИТХ-ын дарга Г.Цолмон,ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.Тус өдөрлөгт оюуны их спортоор аймаг орон нутаг болон улсдаа амжилт үзүүлсэн тамирчдад Монголын хүүхдийн ордны нэрэмжит шагналыг гардууллаа.