loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
6 сарын 9ны УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО | HuduuMN

6 сарын 9ны УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2025-06-09

Хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.

 Үүнд:

 1. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, Хэрлэн сумын онцгой комиссын хурлыг яаралтай зарлан хуралдуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг ЭМГ, Хэрлэн сумын Засаг даргад,

 2.Хотын тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээний ажлуудыг эрчимжүүлж, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг төлөвлөж хэрэгжүүлэхийг Хэрлэн сумын Засаг дарга болон “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын даргад тус тус үүрэг болголоо.