Тус сургууль нь Хэрлэн сумын 1-р багт байрладаг бөгөөд аймгийн төвийн алслагдсан баг болох 1, 5 дугаар багийн сурагчдыг хамран сургадаг. Нутаг дэвсгэрийн хувьд таруу, алслагдсан байршлаас шалтгаалж 2-4 км зайнаас алхаж хичээлдээ ирдэг сурагчид олон байдаг байна.
Иймээс сурагчдын суралцах таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх үүднээс энэ оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн сургуулийн автобусыг нийлүүлж, өнөөдөр сургуульд хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Төмөрбаатар оролцлоо. Ийнхүү сурагчдын автобустай болсноор хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд сургууль руугаа тохь тухтай, дулаахан автобусаар зорчих боломж бүрдэж байна.
Өнгөрсөн жилүүдэд сурагчдын сурах орчныг сайжруулах чиглэлээр тус сургуулийн спорт заалны шалны засвар, барилгын гадна пасадны засвар, коридорын засвар, камержуулалт зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлээд байна.